Бүсгүйчүүд шилдэг бүтээлээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүд шилдэг бүтээлээ дэлгэлээ

МУЭ-ээс жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргадаг билээ. Бүсгүй хүний торгон мэдрэмж, уран гараар бүтсэн бүтээлүүдийг дэлгэдэг “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн-2012” өчигдөр (03.07) МУЭ-д нээгдлээ. Уран бүтээлч С.Ганцацралын "Бүсгүй", Б.Хонгорзулын "Бор шувуу" зураг үзэгчдийн сэтгэгдлийг татсан байна. Мөн тус үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа залуу уран бүтээлч Б.Гэрэлцэцэгийн "Цагаан уул цэцэг", н.Анхзаяагийн "Лусын охин" шинэлэг бүтээлийг ч та саатан сонирхоорой. Тус үзэсгэлэнд 100 гаруй бүсгүйчүүдийн бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжлэх юм.

Зураач, уран бүтээлч бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.


Уран бүтээлч Б.Хонгорзулын "Бор шувуу" бүтээл. Шувууны үгийг бие биедээ дамжуулан тоглоогүй хүүхэд гэж үгүй байхаа. Зураачын энэхүү бүтээл үзэгчдийг нилээдгүй татсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж