“Ижий бурхандаа мөргөмү” хүндэтгэлийн арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

“Ижий бурхандаа мөргөмү” хүндэтгэлийн арга хэмжээ болов

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо/НАМЭХ/-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ижий бурхандаа мөргөмү” хүндэтгэлийн арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн намын хороодтойгоо хамтран зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээнд МАН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн , НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга нар, Нийслэл болон дүүргийн намын хорооны дарга, дэд дарга нар хүрэлцэн иржээ. Энэхүү ёслолын ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхорол үг хэлсний зэрэгцээ  "Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө "Монгол эхийн бахархалыг буухиалцгаая", Хүний эрхийн хуульч, НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн М.Ичинноров "Эмэгтэйчүүдийн эрх" сэдэвт илтгэлүүдийг тавьжээ. Мөн энэ үеэр Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал болох "Нийгмийн зүтгэлтэн" одонгоор МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын эрхэм гишүүн Ж.Сүхбаатар, "Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нарыг шагнажээ. Энэхүү одонг улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж, ажил үйлсээрээ эмэгтэйчүүдийнхээ бахархал болсон эрхмүүдэд олгодог юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж