Одонтой ээжүүдийн холбооноос санаачлан зургаа дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд 1000 ээжийн чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дээрх арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Монгол Улсын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа зориулж, үр хүүхдээ сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлэхийн төлөө сэтгэл оюунаа чилээж ирсэн мянга мянган Монголын ээжүүд та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна” гээд аз жаргалыг хүссэн юм.
Г.Дарь