Өнөөдөр болох үзвэрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үзвэрийн хуваарь

Өнөөдөр болох үзвэрийн хуваарь

Баярын өдрөөр хэн хүнгүй л гадуур гарч ямар нэгэн урлагийн тоглолт, үзвэр үзэхийг хүсдэг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр

т зориулан ойрын өдрүүдэд бүх үзвэрийн газруудад уран бүтээлчид урлаг, хошин шогийн тоглолтуудаар бэлэг барьж байгаа ажээ.

Ингээд 8, 9-нд тоглогдох үзвэрийн хуваарийг толилуулъя.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-нд

  • СТӨ-нд “Шинэ-Үе” продакшны “Хэнбугай ч эхнэрээсээ айдаг” тоглолт 19 цагт. Тасалбарын  үнэ 8000 төгрөг
  • Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд- “Маск” продакшны “Маргаашийн төлөө Монгол завгүй” хошин шогийн шоу тоглолт 19 цагт. Тасалбарын үнэ 8500 төгрөг.
  • UB Palace-д “Х Түц” продакшний “Шилдгийн шилдэг үзүүлбэрүүд” тоглолт оройн 16, 19, 21 цагуудад.
  • МУГЖ С.Жавлангийн “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолт 19 цагт UB Palace-д тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 25 мянган төгрөг. Тоглолтын тасалбарыг “Гал дуудсан Монгол аялгуу” хэмээх шинэхэн цомог дагалдана.
  • Бөхийн өргөөнд– “Үртэй хүн жаргалтай” хэмээх нийтийн дуучдын хамтарсан тоглолт оройн 19 цагт. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг аж.
  • Тусгаар Тогтнолын ордонд– Sweetymotion хамтлагийн “Male Star and Unplugged” тоглолт оройн 19 цагт болно. Тоглолтын дараах үдэшлэг “Blue Sky” цамхагт байрлах “Vegas” night club-т болох аж.
  • Драмын театрт– “Домогт Ану хатан” түүхэн жүжиг. 16 цагаас тоглогдоно. Билетийн үнэ 10 мянган төгрөг.

Маргааш буюу гуравдугаар сарын 9-нд

  • СТӨ-нд Гавъяат жүжигчин Т.Ариунаа, З.Бат-Отгон зэрэг хүмүүс үнэгүй лекц уншина.
  • Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд- “Маск” продакшны “Маргаашийн төлөө Монгол завгүй” хошин шогийн шоу тоглолт 19 цагт. Тасалбарын үнэ 8500 төгрөг.
  • UB Palace-д “Миний ээж хөөрхөн” зохиолын дуучдын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан тоглолттой. Билетийн үнэ 9990 төгрөг. Оройн 19 цагт.
  • Бөхийн өргөөнд- “Үртэй хүн жаргалтай” хэмээх нийтийн дуучдын хамтарсан тоглолт оройн 19 цагт. Тасалбарын үнэ 10 мянган төгрөг аж.
  • Дуурийн театрт-  Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Х.Уртнасан “Сонгодог 9 өнгө” дуурь 19 цагт тоглогдоно.
Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж