Соронзон шуурга дэлхийд нөлөөлж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Соронзон шуурга дэлхийд нөлөөлж болзошгүй

Нарны гадаргуу дээрх хүчтэй соронзон шуурга дэлхийд нөлөөлж, цахилгааны сүлжээ, хиймэл дагуулын систем болон онгоцны чиглэлд саад учруулж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ. Сүүлийн таван жил дэх хамгийн аюултай шуурга Гринвичийн цагаар пүрэв гаригийн шөнө буюу 06:00 – 10:00 хооронд болно гэж АНУ-ын цаг уурын шинжээчид мэдээлжээ. Шинжээчдийн хэлж буйгаар нарны гадаргуу дээрх шуурга энэ долоо хоногийн эхээр үүссэн гэнэ.  Эрдэмтдийн хэлж буйгаар нарны гадаргуу дээрх шуурга Их Британид пүрэв гаригийн шөнө хамгийн сайн харагдах юм байна. Нарны гадаргуу дээрх шуурганы нөлөө умард туйлд хамгийн их байх бөгөөд нисэх онгоцнуудад тус бүсэд нислэг үйлдэхгүй байхыг анхааруулжээ. Эрдэмтдийн хэлж буйгаар сансрын цаг агаарт сүүлийн 24 цагийн дотор маш их өөрчлөлт орсон гэнэ. Сүүлийн арван жилийн хугацаанд нарны гадаргуу дээрх соронзон шуурга идэвхижсэн талаар эрдэмтэд анхааруулсаар байгаа юм. Сүүлд 1972 онд иймэрхүү хүчтэй соронзон шуурганы нөлөөллөөс болж АНУ-ын Иллинойс мужид цахилгааны сүлжээ тасарч байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж