“Засгийн газар урьтаж бонд гаргах боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

“Засгийн газар урьтаж бонд гаргах боломжгүй”

Төрийн ордонд өчигдөр Түншлэгч орнуудын техникийн хамтын ажиллагааны хуралдаан болсон юм. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкнаасаа түрүүлж Олон улсын зах зээл дээр бонд гаргах тухай яригдсан гэх мэдээлэл тархсан тул энэ асуудлын хүрээнд Сангийн сайд Д.Хаянхярваагаас дараах асуултад хариулт авав.

-Хөгжлийн банкнаас түрүүлж Засгийн газар бонд гаргахаар болжээ гэх мэдээлэл байна. Үнэхээр боломжтой болсон хэрэг үү?

-Тийм саналыг О.Чулуунбат нарын манай УИХ-ын зарим гишүүд санал болгодог л доо. Бид үүнийг судална. Судална гэхээр Сангийн яамны хэмжээнд асуудлаа боловсруулаад Засгийн газартаа оруулна. Засгийн газраас дэмжлэг авсан тохиолдолд УИХ руу оруулах гээд багагүй хугацаа шаардагдах ажил болохыг хэн ч мэдэх болов уу. Өнөөдрийн хувьд Хөгжлийн банкны  бондын тухайд шаардлагатай бэлтгэлээ базаагаад манай хүмүүс Англи, Хонгконгийн зах зээл дээр борлуулахаар бүх зүйл бэлэн болоод байна. Энэ ажил ирэх долоо хоногт шийдэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Тэгэхээр Хөгжлийн банкнаас урьтаж өмнө нь Засгийн газар бонд гаргах тухай ямар ч асуудал байхгүй.  Өнөөдрийн хуралдаан бол шийдвэр гаргах ч хуралдаан биш. Зүгээр л саналаа солилцсон үйл ажиллагаа шүү дээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж