Тэтгэврийн зөрүүг арилгана

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зөрүүг арилгана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхи гишүүн дэмжсэнээр чуулганы ээлжит бус хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.

Энэхүү хуулийн төслүүдийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан бөгөөд 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг арилгахад гол зорилго оршиж байна. Тодруулж хэлбэл, 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадууд нь 1995 оноос хойш тэтгэвэртээ гарсан буурлуудынхаас хамаагүй бага тэтгэвэр авч буй юм. Ажилласан жил, хийсэн ажил нь адил боловч 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон гэдэг үзүүлэлтээс болж бага тэтгэвэр авч байгаа тэдний хувьд энэхүү зөрүүг арилгаж өгөх хүсэлтийг удаа дараа тавихад хүргэсэн юм. Харин одоо биелэлээ олоход ойрхон болоод байна. Хуулийн төсөлд зааснаар хэрэгжих хугацааг 2012 оны тавдугаар сарын 1-н хэмээн зааж өгөөд байгаа бөгөөд маргааш зарлагдах ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдана.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж