Мадоннагийн найз залуу гэрлэх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Мадоннагийн найз залуу гэрлэх санал тавьжээ

Попын хатан гэгддэг дуучин Мадонна найз залуу Брахимаасаа гэрлэх санал хүлээн авчээ. Тэд өнгөрсөн долоо хоногт хамт байх үед найз залуу нь энэ саналыг тавьсан аж. Түүний найз залуу бол Францын бүжигчин залуу юм. Харин одоогоор дуучин бүсгуй хараахан хариу хэлээгүй байна.

Тэрбээр "Хэдийгээр эмэгтэй хүн бүр хуягт баатар, ханхүүгээр хамгаалуулахыг хүсдэг л дээ. Мэдээж би ч гэсэн. Магадгүй би түүнээс залуу хүний хүч, авхаалж самбааг мэдэрдэг ч гэсэн ухаалгаар, бодит оюунаар тунгаах хэрэгтэй" Түүний ойрын эх сурвалжийн Сан сайтад мэдээлснээр "Мадонна яарахыг хүсэхгүй байгаа. Тэр Брахимтай хамт байхдаа яалт ч үгүй аз жаргалтай байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ л дахин амьдрал зохиогоод бүтэлгүйтэхвий гэхээс эмээж байгаа. Бид ч итгэлгүй л байна" гэжээ.

Брахим өдгөө 30 настай бөгөөд 53-тай дуучин бүсгүйн хит "Give Me All Your Luvin" уран бүтээл дээр нь ажиллаж байжээ. Мадонна өмнө нь жүжигчин Шон Пенн, кино найруулагч Гай Ричи нартай гэр бүл болж байсан юм. Ричигээс 2008 онд салсан бөгөөд 2010 оноос хойш одоог хүртэл Брахимтай үерхэж байгаа юм.

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж