Эрдэмтэд аварга гараг Бархасбадь, Санчирыг судлах зорилгоор хэдэн жилийн өмнө хөөргөсөн "Кассини" зондын 2010 оны дөрөвдүгээр сард авч, дэлхий рүү илгээсэн зураг, баримтууд дээр ажилласан бөгөөд эцэстээ дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэгэхэд зонд дагуулын агаар мандалд нэвтэрч чадахуйцаар ойртон очсон бөгөөд тэндээс дээж авч чадсан юм байна. Агаар мандал дахь хүчилтөрөгчийн хэмжээ нь их биш, нэг куб сантиметр агаарт -0,01 -0,09 хэмжээтэй байсан аж.
Дионес нь агаар мандлаас нь хүчилтөрөгч илэрсэн нарны аймгийн гарагийн анхны дагуул биш бөгөөд өмнө нь Санчирын Ре, Бархасбадийн Ганимед, Европа, Каллисто зэрэг гаригуудаас илэрч байсан юм.
"Кассини" зондыг АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв, Сансрын уудмыг судлах Европын төв, Италийн сансрын агентлаг хамтран 1997 онд хөөргөж байсан юм байна. Энэ цагаас хойш уг зонд шинжлэх ухаанд асар их мэдээллийг өгөөд байгаа ажээ.