УИХ-ын Төсвийн байнгын хорооноос маргааш сэтгүүлчдэд 11.00 цагт мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. Энэ нь УИХ-ын намрын чуулганы хугацаанд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос хэчнээн хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээлэл байх аж. Мөн ээлжит бус чуулганаас Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг баталсан тул орлого, зарлага нь ямар, алдагдал нь хэдэн хувьтай төсөв баталсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна. Мэдээллийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат хийхээр болжээ.
Г.Дарь