Жүжигчин Деми Мур 1991 онд хөл хүнд байхдаа “Vanity Fair” сэтгүүлд нүцгэнээр зургаа авахуулж, шуугиан дэгдээснээс хойш бүсгүйчүүд түүн шиг зургаа авахуулдаг мода дэлгэрсэн билээ. Хамгийн сүүлийн жишээ нь дуучин Жессика Симпсон болж байна. Удахгүй амаржих гэж буй дуучин бүсгүй саяхан Америкийн “Elle” сэтгүүлд зургаа авахуулаад амжжээ. Охинтой болохыг тэсэн ядан хүлээж буй Жессика Симпсон сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв “Christian Louboutins!”-ы өндөр өсгийт биш, “Nike” өшиглөдөг охин гарч ирвэл би ёстой нэг үглэж өгнө дөө” хэмээн ярьсан гэнэ. Деми Мурын тарьсан шуугианыг давтах гэж түүний дараа загвар өмсөгч Синди Круфорд, Клаудия Шиффер, дуучин Бритни Спирс, Кристина Агуилера нар нүцгэнээр зургаа авахуулсан юм.
Жессика Симпсон нүцгэнээр зургаа авахуулав
Н.Энх