
Мөн Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод аймгийн төрийн захиргааны байгууллагуудын албан тушаалтан, Цөмийн энергийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын нийт 18 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ худал өгөн, зөрчил гаргасан байна. Иймд эдгээр албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын сануулах шийтгэл хүлээлгэх, 1-3 сарын цалинг 20 хүртэл хувиар хасах, ажлаас халах хүртэл арга хэмжээг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгджээ.
Одоогоор шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгаж байгаа гэнэ.
О.Уянга