Найман настай охиныг хөнөөсөн гэмт хэрэгтнийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Найман настай охиныг хөнөөсөн гэмт хэрэгтнийг олоогүй байна

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охины амийг хөнөөн, цүнхэнд хийж орхисон онц ноцтой хэрэг гарлаа. Охины амийг хөнөөгөөд цогцсыг нь цүнхэнд хийж, “Цагаан-Уул” хүнсний захын чингэлгүүдийн дунд орхисон байжээ. Зах дээр явж байсан бага насны охид овор ихтэй цүнхийг хараад зах дээр наймаа хийдэг нэгэн эмэгтэйд хэлснээр цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Цагдаагийнхан бүтэн өдөр хайсны эцэст талийгаач охины хаягийг тогтоон, эцэг эхэд нь энэ аймшигт хэргийн талаар дуулгажээ. Охины аав, ээж цочролд орж, ухаан алдан аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр 15.00 цагийн үед бие нь яльгүй дээрдэн, цагдаагийнхны асуултад хариулж эхэлсэн байна. Аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Мягмарсүрэнгээс хэргийн талаар тодруулахад “Талийгаач  М хоёрдугаар ангид сурдаг байсан. Хэрэг гарах үед хичээлээ тараад явж байсан бололтой. Энэ хэргийг даваа гаригийн 12-15.50 цагийн хооронд үйлдсэн байж болзошгүй байгаа. Одоогоор хүчирхийлсэн гэж шууд хэлэх боломжгүй байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байна. Охины цогцсыг мөчилсөн асуудал байхгүй, цүнхэнд хийгээд орхисон байсан. Цүнх  нь 60х60-ын харьцаатай болов уу. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажил эхэлсэн. Одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татаагүй байна” гэв.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж