
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга д.Равдандорж “Цагаан нуур, Түшиг сумруу явахад уг гүүрээр гардаг. Мөн Улаан овоотын нүүрсний уурхайн машин дээгүүр нь байнга явдаг учир суулт өгсөн бололтой. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн 25 тонноос дээш дааацтай машин явахыг хориглож, аюулгүй байдлыг нь хангах үүднээс хязгаарлалт хийсэн” гэв.
Гадаадын хөрөнгө оруулалттай компани энэ сарын 9-нөөс засварын ажлыг хийж эхлэхээр болжээ. Гүүрийг засахад холбогдох яамнаас тодорхой хэмжээний мөнгө оруулсан байна.
Д.Жаргалсүрэн