Азийн хөгжлийн банктай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн банктай гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын
хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах
эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олголоо. Хөтөлбөрийн нэгдүгээр төслийн
45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Бага улаан
даваа-Манхан чиглэлд 103.3 км, орон нутагт 20 км хатуу хучилттай зам
тавьж, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын 1 нэгж байгуулах юм.  Энэ
зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс
чөлөөлөгдөх нөхцөлтэй. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх
хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1,5 хувь байх юм.
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын
хөтөлбөр”-ийн санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн
банкнаас 170 сая, Монгол Улсын Засгийн газраас 92 сая ам.долларыг 7-10
жилийн хугацаанд гурван үе шатттай гаргахаар төлөвлөөд байна.

Хөтөлбөрийн
хүрээнд санхүүжилт нь дутагдаж байгаа 293 км хатуу хучилттай замын
барилгын ажил, бүрэн тоноглосон засвар арчлалтын 3 төв, орон нутгийн
34.9 км зам, 3 гүүрний барилгын ажил болон салбарын чадавхийг бэхжүүлэх,
институцийг сайжруулах юм. Хэрэгжүүлэх төсөл тус бүрийг Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн
албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж