Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд өчигдөр нийт 923 гэмт хэргийн дуудлага иржээ. Золгүй байдлаар таван хүн амиа алдсан байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд тус бүр нэг хүн амиа егүүтгэсэн хармсалтай хэрэг гарсан байна. Гэмт хэргийн шинжтэй 30 хэрэгт шалгаж хийж эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд 123 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Өнөөдөр Мартын 8. Жил бүрийн эмэгтэйчүүдийн баяраар эрүүлжүүлэх газрууд ачаалал ихтэй ажилладаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх болох төмөр замын эрүүлжүүлэх байрт хамгийн их үйлчлүүлэгчид хонодог гэнэ. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон эмэгтэйчүүд эд зүйлсээ хулгайд алдах, эд эрхтэнээ гэмтээх, цаашлаад хүчингийн гэмт хэрэгт өртөх магадлал ихэсдэг ажээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас нийт эмэгтэйчүүддээ хандан баяраа согтууруулах ундаа хэрэглэхгүй тэмдэглэхийг уриаллаа.
Д.Жаргалсүрэн