Олдсон баримтуудаас харахад "Самум" нэртэй хамтарсан төслөө Швед, Саудын Арабын талууд 2007 оноос эхлүүлсэн байна. Гэрээ ёсоор Швед улс Саудын Арабт тэсрэх, дэлбэрэх бодис болон пуужингийн шатахууны үйлдвэрийг байгуулж өгөх ёстой аж. Гэхдээ Шведийн тал зөвхөн бие дааж оролцохоос зайлсхийж, төсөлд хувийн компаниудыг татан оролцуулахыг хичээсэн байна.
Харин Саудын Араб үүнээс татгалзжээ. Тухайн үед Шведийн FOI төслийг хэрэгжүүлэхээр өөрийн гэсэн компанийг аль хэдийнэ байгуулчихаад байсан ч хамтрагчийнхаа ашиг сонирхлыг хүндэтгэн ажиллагааг эхлүүлээгүй ажээ. Тэр байгуулсан компани нь бичиг баримтан дээрээ төртэй ямар ч хамааралгүй мэтээр байгуулагдсан байсан байна. Ингээд хоёр талын сонирхол зөрсөн учир үйлдвэр баригдаагүй үлдсэн ажээ.
Шведийн эрх баригчид өчигдрийн байдлаар энэ мэдээллийг үгүйсгээгүй байлаа. FOI-ийн дарга Ян Улоф Линде албан ёсны мэдэгдэл хийсэн ч байгууллага нь одоо Саудын Арабтай хамтарч ямар нэг төсөл хэрэгжүүлээгүй л гэсэн болохоос "өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй" гэж хэлээгүй аж.
"Монголын мэдээ" сонин