
Андерс Бревик гэгч өнгөрсөн оны долдугаар сард Утойя арал дээрх улс төрийн намын залуучуудын клубын цуглааны үеэр олон хүнийг бөөнөөр буудаж хороосон юм. Тэрбээр мөн Осло хотод машинд тэсрэх бөмбөг тавьж, найман хүний амийг хөнөөсөн байна. Хэт барууны үзэлт Андерс Бревик шүүх хурал дээр дээрх хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн авч, Норвеги, Европыг лалын шашинтнуудаас цэвэрлэх зорилготой уг үйлдэл нь зүй ёсных байсан гэж мэдүүлсэн юм. 77 хүнийг нэг дор буудаж хөнөөсөн Андерс Бревикийг шүүх хурал ирэх дөрөвдүгээр сард болох юм байна. Шүүх түүний буруутай эсэхийг тогтоож шийтгэл оноохдоо сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг оношт тулгуурлан яллах аж. Шүүх эмнэлгийн шинжээчид түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношилсон авч хохирогчдын ар гэрийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.