Даралт, зүрх судасны өвчний дуудлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Даралт, зүрх судасны өвчний дуудлага нэмэгджээ

Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 дугаарт өчигдөр нийт 473 дуудлага иржээ. Үүнд, осол гэмтлийн 66, төрөх 41 болон бусад дуудлагууд ирсэн байна. Дуудлагын дийлэнх хувийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, даралт зүрх судасны өвчин эзэлсэн байна. Он гарсаар зүрх судасны өвчин, даралт ихсэх дуудлага нь нийт дуудлагын 70 орчим хувийг эзэлж байгаа гэнэ. Гудамж талбайд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, согтолтын дээд зэрэгтэй буюу ухаангүй 12 хүнд эмнэлгийн түргэн тусламж үзүүлсэн байна.

Одоогийн байдлаар түргэний 27 эмч, 27 машин иргэдэд үйлчилж байна.

                                    Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж