7 сарын 1-ний хохирогчдын ээжүүдэд хандив өргөнө

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

7 сарын 1-ний хохирогчдын ээжүүдэд хандив өргөнө

С.Жавхлан “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолт өчигдөр UB Palace-д халуухан уур амьсгалтай, амьд тоглолт боллоо. Дуучин “Түмний дуртай дуунууд” хэмээх тоглолтоос хойш дөрвөн жилийн хугацаанд тоглолт хийгээгүй байсан. Өндөр настай, өрх толгойлсон ээжүүдэд хандив өргөхийг дэмжсэн эмээ, өвөө нар үзэгчдийн ихэнхи хувь нь байлаа. Өчигдөр тоглолтынхоо үеэр С.Жавхлан “Би тоглолтынхоо орлогоос 2008 оны долдугаар сарын 1-нд амиа харамсалтайгаар алдсан хохирогчдын ээжүүдэд хандив өргөх болно” гэв.

Энэ удаагийн тоглолт нь бусад дуучдын Мартын 8-нд зориулан тоглох тоглолтоос ихээхэн өвөрмөц. Учир нь тоглолтын орлогоос 21 аймаг, зургаан дүүргийн хамгийн өндөр настай, өрх толгойлсон ээжүүдэд нэг сая төгрөг тараахаа мэдэгдсэн. Багадаа л гэхэд 27 ээжид сая төгрөг хандивлахаа дуучин мэдэгдсэн. Хандивыг ирэх 9-нд Хэвлэлийн бага хурал зарлан, олон нийтэд нээлттэйгээр ээжүүдэд тус бүр нэг сая төгрөг гардуулах гэнэ.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж