Галын хоёр дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Галын хоёр дуудлага иржээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр галын хоёр, галын зөрчлийн нэг, химийн бодис асгарсан нэг, зам тээврийн ослын нэг дуудлагатай харьцангуй амгалан хоножээ. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо Төмөр замын 501 дүгээр хорооны хашааг Honda Fit машин мөргөсөн байна. Машинд явсан 18 настай хүү ослын газар дээр амиа алдсан байна. Харин хамт явсан 19 настай залуугийн бие муу байгаа ажээ.

Мөн цууны уусмал асгарсан гэх дуудлагаар онцгой байдлын ажилтанууд орчныг цэвэрлэж, ариутгасан байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Төмөр транс компаны аж ахуйн өрөөнд эд зүйлс шатаж байсныг аврах гал унтраах ангийн ажилчид унтраасан байна.

                                Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж