Арван мянган сарнайгаар бүсгүйчүүдийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Арван мянган сарнайгаар бүсгүйчүүдийг баярлуулав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "Жем интернэйшнл" компани ээжүүдийг баярлуулан уламжлалт "Арван мянган сарнай" арга хэмжээгээ зохион байгууллаа.

Сарнай цэцгийн гэнэтийн бэлгийг энэ жил МҮОНРТ, МҮОНР, ТВ9 зэрэг телевиз, "Өдрийн сонин", "Өнөөдөр" сонин, "Үндэсний шуудан" зэрэг сонины сэтгүүлч бүсгүйчүүд болон зарим вэб сайтын бүсгүйчүүдэд барьсан байна. Тус арга хэмжээ өмнөх жилүүдэд зөвхөн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод болдог байсан бол энэ удаа Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгуудад зохион байгуулагдлаа. Тус байгууллага ээжүүдэд бэлэг болгож буй сарнай цэцгээ “Тархины сааны холбоо" төрийн бус байгууллагаас худалдан авч нийгмийн хариуцлагатай компани гэдгээ харуулжээ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж