Гадаадын 87 иргэнийг хилээс буцаажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Гадаадын 87 иргэнийг хилээс буцаажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын төлөөлөл монгол улсын  хилийн боомтод  ажиллаж байна. Шинэ он гарсаар эхний хоёр сарын хугацаанд Буянт-Ухаа боомт болон Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгийн хилийн боомтууд орох, гарах, дамжин өнгөрөх  ангиллын  нийт 503 виз олгосон байна. Мөн Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад байрлах боомтуудаар давхардсан тоогоор хил орчмын нутагт зорчих үнэмлэхээр зорчсон гадаадын 3398 иргэнийг бүртгэж, 3395 иргэнийг бүртгэлээс хассан байна.

Энэ хугацаанд хилийн боомтуудаар давхардсан тоогоор зорчсон 107485 гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийж ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, хөрөнгийн тодорхой эх үүсвэргүй гэх шалтгаанаар 87 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна.

Энэ хугацаанд 152 иргэн, таван аж ахуй нэгжийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийт 32 сая гаруй төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд Дорноговь, Өмнөговь, Ховд, Сүхбаатар аймгийн хилийн боомтоор нийтдээ гадаадын 30 иргэнийг албадан гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж