Орон нутгийн сэтгүүлчид хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчид хуралдав

Дархан-Уул аймаг дахь Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн салбар зөвлөлийнхөн энэ оны нэгдсэн хурлаа хийжээ. Хуралд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцсон байна. Хурлын эхэнд аймгийн салбар зөвлөлийн төлөөлөгчид 2003-2012 он хүртэлх хугацаанд хийж  хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан байна. Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд өнгөрсөн онд “Он цагийн бичээс”, “Түүх мөнхлөгч наргиантай толинд” гэсэн хоёр ном гаргасан нь онцлууштай ажил байжээ. Мөн МСНЭ-ийн гүйцэтгэх хорооны гишүүдийг аймагтаа урьж, хоёр хоног ажиллуулсан зэрэг үйл ажиллагааг аймгийн сэтгүүлчдийн байгууллагаас хийж гүйцэтгэжээ. Тайлангийн дараа аймгийн сэтгүүлчдийн  байгууллагын тэргүүн болон тэргүүлэгч мөн хяналтын зөвлөлийн гишүүдийг  шинээр сонгосон  байна. Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн салбарт нийт 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдгаас хуралд 17 нь оролцсон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж