МАХН-аас эмэгтэйчүүдтэй уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

МАХН-аас эмэгтэйчүүдтэй уулзалт хийв

Улс төрийн холбооны таван нам болох МАХН, МҮАН, МЛН, БНН, МАХөН-ын  эмэгтэйчүүд  “Өнөөдрийн Монгол орон ба Эмэгтэйчүүд” сэдэвт уулзалт ярилцлагыг “Чингис хаан” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр  нээж, бүх эмэгтэйчүүд, эхчүүдэд баярын мэндчилгээ  дэвшүүлжээ.  Харин  МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал “Монголын эмэгтэйчүүдийн аж байдлыг тольдохуй” сэдвээр илтгэл тавьсан  байна.  Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаа ажилгүйдэл, ядуурал, хүчирхийлэл, хүний наймаа, хүнсний аюулгүй байдал, хүүхдийн эндэгдлийг бууруулах тусгай хөтөлбөр гаргах цаг болсныг тэрбээр онцолжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж