Латин Америкийн хамгийн өндөр цамхаг Torre Reforma

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Латин Америкийн хамгийн өндөр цамхаг Torre Reforma

Дэлхийд гайхагдсан тэнгэр баганадсан өндөр барилгаараа алдартай биш ч гэсэн Латин Америк тун удахгүй дэлхийн бас нэгэн эко-цамхгийн эх орон болох нь. Мексикийн LBR&A Arquitectos компанийн загвараар баригдаж буй Torre Reforma цамхаг нь 244 метр /800 фит/ өндөр Латин Америкийн хамгийн өндөр барилга болох учиртай. Энэ барилга мөн дэлхийн өндөр барилгуудын жагсаалтын 180 хавьд эрэмбэлэгдэх болно.
Мехико хотын төвд байрлах түүхэн готик загвартай уг цамхагт ресторан, дэлгүүр, 18 давхар орон сууц, 26 давхар оффисийн зориулалттай өрөөнүүд байрлах ажээ. Барилгын ажил хараахан дуусаагүй бөгөөд 2011 оны сүүлээр ашиглалтад орох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж