Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 26 настай С нь “Хамт архи уусан чинь л хүчиндчихлээ” хэмээн цагдаагийн байгууллагад ханджээ. Түүнийг хамт архидсан 30 настай А, Э нар нь бүлэглэн хүчирхийлсэн байна. Сүүлийн үед насанд хүрээгүй охид архидан согтуурч улмаар садар самуунд уруу татагдах явдал ихэсчээ. Өнгөрөгч долоо хоногт гэхэд л Налайх дүүргийн 19 дүгээр хороонд 19 настай охиныг хамт архи уусан залуус нь бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарсан юм.
Шөнийн цэнгээний газарт цагдаагийн газрын ажилтнууд шалгалт хийх явцад насанд хүрээгүй охидыг гаднаас нь хараад ялгадаггүй ажээ. Учир нь 13-18 насны охид нүүрээ будаж,, тамхи салаавчлаад сууж байгаа нь насанд хүрсэн бүсгүйгээс ялгагддагүй аж. Бага насны охид бааранд ганц нэгээрээ сууж байгаад ахимаг настай, бэлжирхүү хүнтэй зочид буудал, айлд очсоноос ямар нэгэн байдлаар хохирох нь ихэссэн байна. Архи хэтрүүлэн хэрэглэсэнээс болж охид маргааш өглөө нь бэлгийн хавьталд орсныгоо ч мэдээгүй байх тохиолдол байдаг аж.
Д.Жаргал