Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгоны автомашины ослоор хүний амь хөнөөсөн хэргийг Баянгол дүүргийн шүүхэд нийслэлийн Шүүхээс шилжүүлсэн байна. Ирэх долоо хоногт шүүх хурлын тов гарах аж.
Д.Эрдэнэ-Отгон нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командийн байгууламжийн зүүн талын Нарны зам дээр 2010 оны аравдугаар сарын 16-ны өглөөний 06 цагийн орчим УНН 70-20 маркийн “Тoyoto vitz” маркийн автомашиныг согтуу жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироогоод, хэргийн газраас зугтсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Уг хэргийн анхан шатны шүүх хурал болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
С.Отгон