Ирвэс хоттой малнаас зоогложээ

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Ирвэс хоттой малнаас зоогложээ

Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрханы өврөөр нутагладаг Баянгол багийн малчин Н.Төртогтохын 80 шахам малыг ирвэс зоогложээ. Ирвэс айлын мал руу дайрсан явдал зөвхөн энэ удаа гарсан биш, сүүлийн 3-4 жилд тохиолдож байгаа гэнэ. Энэ талаар холбогдох байгууллагуудад асуудал дэвшүүлдэг ч яахын аргагүй улаан номонд орсон, ховордсон амьтан учраас арга байхгүй болдог ажээ. Гэтэл нэг талдаа малчид олон тоогоор малаа ирвэсэнд идүүлэн хохирсныг яах вэ гэсэн асуудал гарч байна. Энэ талаар Баруун бүсийн хөтөлбөрийн газрын дэргэдэх Ирвэс багийн ахлагч Н.Гантулга “Ирвэсний байршил  нутагт  малчид буусан байдаг. Ирвэсний идэш тэжээл ховордсон учраас Жаргалант хайрханы тусгай хамгаалалттай газар нутгийн онцгой бүсэд айл буухыг хориглосоор атал тоохгүй ороод буучихдаг тул ийм асуудал тулгарч байгаа. Гэхдээ малаа идүүлсэн малчин таны хохь гэж хэлэх эрхгүй учраас яахын аргагүй хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм” гэсэн хариулт өгсөн байна. Монгол Улсын хэмжээнд 800-1200-гаад ирвэс байдаг гэсэн судалгаа байдаг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж