“Хан-Уулын авьяастнууд” төсөл нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

“Хан-Уулын авьяастнууд” төсөл нээлтээ хийв

Төрийн соёлын бодлогыг орон нутагт чанартай хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төслийн нээлт дүүргийн Соёлын ордонд өнөөдөр боллоо. “Хараацай хүүхдийн урлагийн их наадам”, Ажилчны урлагийн их наадам”, “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”, “Хан-Уул дүүргийн соёлын өдөр”-үүд гэсэн үндсэн дөрвөн төрлийн соёлын үйл ажиллагааг нэгтгэсэн уг зорилтот төсөлд дүүргийн хороод, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгүүд хамрагдаж байгаа аж. Төслийн нээлтэд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга T.Баясгалан, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Отгонбагана болон бусад хэлтэс, албадын дарга, авьяаслаг сурагчдын төлөөлөл оролцсон байна.

Түүнчлэн “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төслийн хүрээнд Монгол үндэсний мартагдаж буй соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, заан сургах, багш нарын ур чадварыг нэмэгдүүлж хүүхдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хараацай хүүхдийн урлагийн их наадам”-ыг эхлүүлж II шатны шалгаруулалт үргэлжилж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж