Мөн Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод аймгийн төрийн захиргааны байгууллагуудын албан тушаалтан, Цөмийн энергийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын нийт 18 албан тушаалтан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна. Иймд эдгээр албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын сануулах шийтгэл хүлээлгэх, 1-3 сарын цалинг 20 хүртэл хувиар хасах, ажлаас халах хүртэл арга хэмжээг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдсэн байна. Одоогоор шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгаж байгаа аж.
Албан тушаалтнуудын 2011 оны хөрөнгө орлгоын мэдүүлгийн бүрдүүлэлтийг өнгөрөгч оны бүрдүүлэлтэй харьцуулахад мэдүүлэг гаргагчийн тоо 1489-өөр буюу 2.6 хувиар өсч, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувь 0.02 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй дээрх 64 албан хаагчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Тэдний ХОМ-ийн дэлгэрэнгүй мэдээллийг ирэх дөрөвдүгээр сараас олон нийтэд мэдээлэх юм байна.