“Mitsui & Co” нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

“Mitsui & Co” нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Зургаан тэрбум нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах оператор компаниудыг сонгон шалгаруулах ажил ирэх зургадугаар сард болох парламентын сонгуулиас болж хойшлогдоод байгаа билээ. Японы төмрийн хүдрийн хамгийн том нийлүүлэгч  “Mitsui & Co” (8031) компани, Хятадын хамгийн том нүүрс олборлогч “Shenhua Group” (SHGCLZ)-тэй хамтран нүүрс, зэсийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр Тавантолгойн баруун Цанхид олборлолт явуулах эрх авах сонирхлоо илэрхийлсээр байгаа гэнэ. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах “Эрдэнэс Тавантолгой” компани зүүн Цанхид гэрээт олборлогчтой хамтран олборлолт явуулж, Хятадын “Aluminum Corp”-д бүх нүүрсийг нийлүүлэхээр тохиролцсон аж. Японы “Mitsui & Co” төмрийн хүдрийнхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ОХУ, Австрали, Өмнөд Америкийн олборлогчдоос жилд есөн сая тонн метр нүүрс худалдаж авахаар төлөвлөж байгаа юм байна. Хятадад зэсийн эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж буйгаас “Mitsui & Co” зэсийн худалдан авалтаа жилд 120,000 тонноор нэмэгдүүлэхээр болжээ. Барилгын материалын гол түүхий эд зэсийн үнэ өнгөрсөн 12 сарын хугацаанд Евро бүсийн өрийн хямрал, Хятадын зэсийн дотоодын эрэлт хэрэгцээ буурснаас болж 11 хувиар буурчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж