Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар дэслэгч генерал Ц.Тогоог томилжээ. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хурандаа Ш.Сүхбаатарыг шинэ сайд Ж.Энхбаяр ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал Я.Чойжамц, хурандаа Г.Сайханбаяр нарыг дэвшүүлснээс Ц.Тогоог томилжээ. Дэслэгч генерал Ц.Тогоо өмнө нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байсан юм.
Д.ОЮУН