МҮЭХ нэр дэвшигчидтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

МҮЭХ нэр дэвшигчидтэй хамтран ажиллана

Монголын үйлдвэрчдийн эвлэлийн холбооны хуралд нийслэл болон 21 аймгийн үйлдвэрчдийн эвлэлийн холбоодын 56 гишүүн оролцсон.

Хурлын үеэр 2012 онд хийх ажлын төлөвлөгөө болон төсөв мөнгийг хэлэлцэн баталсан байна. Мөн “МҮЭ-санал, хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” хэмээх санамж бичиг үзэглэсэн байна. Энэхүү санамж бичгийн гол зорилго нь УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нам эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь  өөрсдийн санал хүсэлтээ тусгах явдал ажээ. Тус санал хүсэлт нь үйлдвэржүүлэлтийн бодлого, ажлын байр бий болгох гэсэн хоёр асуудалд чиглэсэн байна. Ингээд МҮЭХ-ны санал хүсэлтийг хүлээн авсан нэр дэвшигчидтэй хамтарч ажиллахаар болжээ.

Мөн МҮЭХ нийт нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа ирэх дөрвөн жилд хэрхэн биелүүлэхийг байнга хянах ажээ. Хэрэв биелүүлэхгүй бол нэр дэвшигчидтэй байгуулах гэрээний дагуу УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас огцруулах хүртэл арга хэмжээ авна гэнэ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж