Египетээс Израиль, Иорданд байгалийн хий дамжуулах хоолойг хоёр газар дэлбэлжээ. Хорлон сүйтгэх ажиллагаа Эль-Ариш хотын орчим болсон байна. Гэрч нарын яриагаар дугааргүй машинаар зургаан хүн дэлбэрэлтийн өмнө тэнд ирсэн байжээ. Хосни Мубаракийг засгаас зайлуулсны дараа нийтдээ хийн хоолойг 12 удаагаа дэлбэлээд байна. Египетийн хий нь Израилийн хэрэглээний 40 хувийг, Иорданы хэрэглээний 80 хувийг хангадаг юм байна.
Ш.Мягмар