Үзэсгэлэнт Николь Шерзингер удахгүй дэлгэцнээ гарах “Хар хувцастнууд 3” 3D киноны Лили хэмээх жижигхэн боловч аюултай туслах дүрд тоглосон гэнэ. Дуучин бүсгүй кинонд жижиг дүр бүтээсэн ч Уилл Смит, Томми Ли Жонес зэрэг Холливудын нэрт жүжигчидтэй хамтарч тоглосондоо сэтгэл догдолсон аж. Хар хувцастнууд Нью Йорк хотод харийн гийчдийн хороололд эргүүл хийж буйгаар кино эхэлнэ. Гэвч тагнуул J буюу бидний танил жүжигчин Уилл Смит урьдын хамтрагч К-г 40 жилийн өмнө нас барсныг олж мэднэ. Хэн нэгэн этгээд түүхийг өөрчлөхийг оролджээ. “Хар хувцастнууд 3” киноны уран бүтээлчид киногоо ирэх жил дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа авч трэйлер нь хэдийн гарсан аж.
Н.Энх