Хунтайж Харри олимпийн аваргатай уралдахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Хунтайж Харри олимпийн аваргатай уралдахыг хүсэв

Их Британийн хунтайж Харри хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойн хүрээнд Ямайкт айлчилж байна. Хунтайж өчигдөр Кингстон дахь “West Indies” их сургуулийн цэнгэлдэхэд 100 метрийн гүйлтийн уралдааны олимпийн аварга Усаин Болттой уулзаж, уралдахыг хүссэн ч аварга түүний дэггүй занг “өршөөсөн” гэнэ. Хунтайж гүйлтийн замаар түрүүлэн гүйсэн ч домогт Усаин Болт  зүгээр л инээмсэглэн зогсч байжээ. Хатан хаан II Элизабетын угсаа залгамжилж, хаан ширээнд суусны 60 жилийн ойн хүрээнд хатан хааны гэр бүлийн гишүүд угсаа залгамжлах хунтайж Уильям, түүний эхнэр Кейт Миддлтон, хунтайж Чарльз, түүний эхнэр Камила нар бүтэн жилийн турш олон тэмдэглэлт арга хэмжээнд оролцох үүрэгтэй аж. Хунтайж Харригийн хувьд тэрбээр Ямайкт айлчлахын өмнө Багамын арлаар зочилсон юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж