Найман гишүүн гадаадад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Найман гишүүн гадаадад ажиллаж байна

УИХ-ын Тамгын газраас гаргасан өнөөдрийн ирцийн мэдээгээр УИХ-ын 76 гишүүнээс найм нь гадаадад орнуудад ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын томилолт өвөртлөн УИХ-ын гишүүн Д.Арвин Герман улсад ажиллаж байгаа бл Ц.Батбаяр гишүүн Малайз улсад, Д.Тэрбишдагва гишүүн Япон улсыг зорьжээ. Ц.Батбаяр, Д.Тэрбишдагва нарын томилолт энэ сарын 12-нд дуусах бол Арвин гишүүн маргааш Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх аж. Тэгвэл Засгийн газрын томилолт өвөртлөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Энэтхэг улсад ажиллаж байгаа аж. Харин хүлээн авагч тал болон хувиараа гэсэн нөхцлийн хүрээнд УИХ-ын гишүүн З.Алтай Японыг, Н.Ганбямба БНСУ-ыг, Л.Гансүх Хятадыг, С.Эрдэнэ Тайланд улсыг тус бүр зорьсон аж. Эдгээр гишүүдийн томилолт хамгийн сүүлийнх нь энэ сарын 12-нд өндөрлөх юм байна.

Харин бусад 67 гишүүн ажлаа хийж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Батбаяр өвчтэй аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж