ОХУ-аас голын Халиу нүүж иржээ

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

ОХУ-аас голын Халиу нүүж иржээ

Монгол орон болон олон улсын хэмжээнд нэн ховордсон, манай орны хөхтөн амьтны “Улаан данс”-д орсон голын халиуг ажиглах, мониторинг судалгаа болон хамгаалалтын байдалд өнгөрсөн сард  хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан менежер Ё.Онон “Тандалт сулдалгааг Хэнтий аймгийн Дадал сумын Балж, Хёрхон голын дагуу Онон-Балжийн байгаль цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан сайн дурын ажилтан Ориа Жамарын хамт, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн . Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд голын халиуны байршил нутгийг тогтоох, ул мөрийг баримтжуулах, амьдрах орчны талаарх мэдээлэл цуглуулах, идэш тэжээл, ялгадсыг шинжлэх зэргээр хоёр баг болон ажилласан. Судалгааны явцад биеэр нэг ч халиу бүртгэгдээгүй авч шинэ орсон цасан дээрх мөрөнд хийсэн дүн шинжилгээгээр нийт 11 халиуны мөр , ялгадас илэрсэн илэрсэн бөгөөд хоёр нь зулзага байсан,мөн ОХУ-аас нүүдлэн орж ирж байгааг тогтоосон”  хэмээсэн байна.

Э.Сар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж