Спортын “Time out” сэтгүүл гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Спортын “Time out” сэтгүүл гарлаа

Спорт бол өргөн агуулгатай. Хоол хүнс, эрүүл мэнд, хобби, чөлөөт цаг, бизнес гээд хүний амьдралын бүхий л элементүүд, түүний хэв маягт спорт л хүчтэй нөлөөлж томоохон орон зайг эзэлдэг. Програмчлагдсан амьдрал, ажлын өндөр ачаалал, хурдтай энэ хэмнэлээс түр ч гэсэн завсарлага авахад спортын сонирхол, сэдлийг төрүүлэх дэлхийн спортынTime Out сэтгүүл танд хүрч эхэлжээ.

Сар тутам шинэ дугаараа хүргэх энэхүү сэтгүүл агуулга нийтлэлийн хувьд дэлхийн болон дотоодын спортын мэдээ, мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх бөгөөд зохиогчийн эрх бүхий шилдэг гэрэл зургаар дүүрэн байх юм. Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар боксчин П.Сэрдамба сэтгүүийн анхны нүүрийг чимж, голд нь Мессигийн плакат хавчуулаастай байна.

Хэвлэлтийнхээ үнээр буюу 3000 төгрөгөөр худалдаалагдаж буй тус сэтгүүлийг Номингийн салбарууд болон Internom номын салбар (Majestic номын дэлгүүр, Спортын ордонд байрлах Olympic дэлгүүр) дэлгүүрүүдээс худалдаж авч болох юм байна. Уншаад, сонирхоод сууж байхад ажил, амьдралын ачааллаасаа түр ч гэсэн завсарлага авч эерэг сэтгэгдлээр дүүр байх юм шиг санагдлаа.

Эх сурвалж: http://www.inet.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж