“Монгол иргэдийн алдар гавьяаг алдаршуулах үндэсний холбоо” нь 2005 онд байгуулагджээ. Тус байгууллага Монголын ард түмний дээд шагнал Монголын ард түмний баатар, Монголын ард түмний гавьяат цол шагналыг нийгмийн захиалгаар бий болгосон гэдэг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 400 гаруй “Ард түмний гавьяат” цолтон төрсөн бол “Монголын ард түмний баатар” цолыг 25 хүнд олгосон байна. Эдгээрийн хамгийн отгон нь АТГ-ын дэд дарга Б.Хурц болжээ.
“Монгол иргэдийн алдар гавьяаг алдаршуулах үндэсний холбоо” олон нийтийн санал асуулгаар түүнд ийнхүү Монголын ард түмний баатар, нийгмийн зүтгэлтэн цол олгосон бөгөөд шагналыг саяхан гардуулжээ.
Б.Марал