Олон улсын шатрын холбооноос гуравдугаар сарын шинэчилсэн чансааг гаргажээ. Өнгөрсөн онд эх орондоо болсон тэмцээний их мастерын болзол биелүүлсэн Ц.Батчулуун хүсэн хүлээсэн 2500 оноондоо хүрлээ. Шинэ чансаагаар түүний оноо 2503 болсон байна. Ингэснээр манай улсаас тав дахь их мастер цолтон төрөх нь тодорхой болов. Удахгүй болох ФИДЕ-гийн хурлаар түүний шинэ цолыг албан ёсоор олгох бололтой. Үүнээс гадна олон улсын мастер Б.Гүндаваа чансаагаа 2502 болгон өсгөжээ. Мөн их мастер Т.Батчимэг, ФИДЕ мастер Г.Мөнхгал нар өөрсдийн чансаандаа багагүй ахиц гаргав. Их мастер Б.Мөнгөнтуул, Д.Шаравдорж нарынх үл ялиг хасагдлаа. Чансаагаараа эхний аравт багтсан Монголын шатарчдыг танилцуулъя.
ИМ Ц.Батчулуун-2503 оноо
ОУМ Б.Гүндаваа- 2502 оноо
ИМ Б.Мөнгөнтуул- 2451 оноо
ИМ Д.Шаравдорж- 2429 оноо
ОУМ Н.Баттулга- 2406 оноо
ФМ Г.Мөнхгал- 2365 оноо
ИМ Т.Батчимэг- 2363 оноо
ИМ Б.Хатанбаатар- 2358 оноо
ФМ М.Гүнбаяр- 2334 оноо
СМ О.Ганболд- 2326 оноо
ОУМ Б.Гүндаваа- 2502 оноо
ИМ Б.Мөнгөнтуул- 2451 оноо
ИМ Д.Шаравдорж- 2429 оноо
ОУМ Н.Баттулга- 2406 оноо
ФМ Г.Мөнхгал- 2365 оноо
ИМ Т.Батчимэг- 2363 оноо
ИМ Б.Хатанбаатар- 2358 оноо
ФМ М.Гүнбаяр- 2334 оноо
СМ О.Ганболд- 2326 оноо
Дашрамд сонирхуулахад, ФИДЕ-гийн гуравдугаар сарын шинэчилсэн чансаагаар Норвегийн их мастер М.Карлсен, эмэгтэйчүүдийг Унгарын их мастер Ю.Полгар, Хятадын их мастер Хоу Ифань нар манлайлжээ. Харин их мастер Б.Мөнгөнтуул чансаагаараа 35 дугаар байрт жагсч байна. ФИДЕ-д бүртгэлтэй 141 орноос багаараа ОХУ тэргүүлж, манай улс 62 дугаар жагссан хэвээр байгаа юм.
“Спортын шуудан”