Шанхайд шинэ жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Шанхайд шинэ жүжиг тоглоно

Шанхай хотын “Нью спэйс” театрт өнөөдрөөс нэгэн сонирхолтой жүжгийг тоглох гэж байна. Норвегийн зохиолч Жон Фоссегийн “Нэр” жүжгийг Шанхайн театрын академийн уран бүтээлчид тайзнаа амилуулах юм.

Жон Фоссегийн гурав дахь бүтээл ийнхүү өмнөд хөршийн хоёр дахь том хотод тоглогдож байгаа нь энэ. Хоёр жилийн өмнө  түүний “Хэн нэгэн ирнэ”, “Гитартай хүн” жүжгүүдийг тун амжилттай тоглосон юм. “Шинэ хүн мэндлэх, эсвэл хэн нэгэн нас барах зэрэг гэнэтийн учрал тохиолууд бидний амьдралын өдөр тутмын нэгэн хэвийн аялгууг хэрхэн өөрчилж, түүнээс улбаалан хувь хүний дотроос тэсрэн гарах сэтгэл хөдлөл заримдаа тухайн хүнээ сөнөөж, заримдаа цоо шинээр нээдэг тухай Фоссе бидэнд өгүүлдэг” хэмээн уран бүтээлчид ярив. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж