Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх бямба гаригт буюу энэ сарын 10-нд Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн тоглох гэж байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий тус дуурийг ан 1988 оны дөрөвдүгээр сарын 29-нд тайзнаа тоглож байжээ. Ирэх бямба гаригт симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан, Хоролдойд О.Хүрэлбаатар, Төмөртөрд Г.Шижирболд, Наранзэлд Ш.Наранчимэг, Тэнүүнд А.Сайнбаяр, Цурхайд М.Дариймаа, Хоовондойд Э.Бумхүү, ардад Б.Алтанхуяг, Б.Баатархүү, Найдан оточ Ж.Эрдэнэчулуун тус тус тоглож, найрал дуучид оролцоно.
М.Дөл