- Цалингийн нэмэгдэл болон нийгмийн даатгалын шимтгэлд 157.8 тэрбум,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт 11.1 тэрбум,
- Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр болон зарим тэтгэмжид 1.8 тэрбум,
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэмэгдэх 1.4 тэрбум төгрөг,
- Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татааст 7.2 тэрбум төгрөг
- Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох татааст 5.0 тэрбум төгрөг юм.
Мөн Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх шатанд, Тэргүүн шадар сайдын төсвийн багцад хуваарилагдсан байсан 48.5 тэрбум төгрөгөөс 32.7 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 15.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд тусгаж өглөө. Энэ нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Тэргүүн шадар сайдын төсвийн багцаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад 26.3 тэрбум төгрөгийн урсгал зардал, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг, Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад 6.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 13.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус шилжүүлж байгаатай холбоотой юм.
Ийнхүү УИХ-аас Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 3.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3 хувьтай тэнцэхээр болж хуульчлагдлаа.