Немц мууртайгаа гэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Немц мууртайгаа гэрлэв

Германы оршин суугч, өөрийн багтраа өвчтөй мууртайгаа гэрлэв. Сесилия гэх муураа тэр гэрлэж амжилгүй мөнх бусыг үзүүлнэ гэж айгаад өөрөө нөхөр нь болохоор шийдсэн гэнэ. Амьтантай гэрлэхийг Германд хуулиар хорьсон учир хуримын ёслол нь албан бус болсон байна. Ёслолыг хийхийн тулд муурын эзэн Митцшерлих немцийн олон ангит киноны жүжигчин  Кристин-Марию Лорийг 260 еврогоор хөлслөн авсан ажээ.

“Би үүнийг шоглоом маягийн ёслол байх гэж бодож байтал муурны эзний нүдэнд нулимас гүйлэгнэн “Би зөвшөөрч байна” гэж хэлсэн ба харин муурыг түүний эхнэр гэж зарлахад цээж нь хэржигнж байлаа” хэмээн жүжигчин Лори ярив.

Шуудангийн ажилтан ба түүний сүйт  муур хоёр гэрлэлтийн ёслолоороо зочдыг загас ба оргилуун дарсаар дайлж байв. Багтраатай Сесилия мууранд далайн бүтээгдэхүүнээр тусгай хоол бэлтгэсэн байжээ. “Бид их ойр. Гэрлэсэн хүмүүсийн хосууд дотор ч биднийх шиг тийм дотно ойлголт байхгүй. Бид үргэлж хамтдаа бүх ажлыг хийдэг” гэж шинэхэн “сүйт хархүү” ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж