“Google” компани “Nexus One” гар утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Google” компани “Nexus One” гар утсаа танилцуулав

Дэлхийн техник технологийн салбар, тэр тусмаа гар утас, смартфөүний зах зээлд томоохон шуугиан дэгдээсэн шинэ гар утас мэндэллээ. Интернэт хайлтын системийн зах зээлд ноёрхогч “Google” компанийн бүтээсэн анхны брэнд смартфөүн болох “Nexus One”-ыг Тайванийн гар утас үйлдвэрлэгч “HTC” компанитай хамтран бүтээсэн бөгөөд энэхүү нимгэн, мэдрэгчтэй дэлгэц бүхий гар утас нь “Google” компанийн өөрсдийнх нь бүтээсэн Android үйлдлийн системтэй юм. “Nexus One” гар утас “Google” компанийн вэбсайтаар дамжуулан онлайнаар худалдаалагдахаас гадна Хойд Америкийн хэмжээнд “T-Mobile” компани албан ёсоор борлуулах бөгөөд удахгүй Европ болон дэлхийн бусад орнуудад худалдаалагдаж эхлэх ажээ. Харин үнийн тухайд хэрэв “Google”-ийн вэбсайтаас худалдаж авах бол 529 ам.доллар, “T-Mobile” компаниас гэрээгээр худалдаж авбал 179 ам.доллар төлөх юм байна.
Үзүүлэлтийн хувьд “Nexus One” нь 480х800 цэгийн нягтаршил бүхий 3.7 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, “супер хурдан” гэж болох 1GHz Snapdragon процессортой, LED гэрэл бүхий 5.0 мегапиксель камертай, GPS болон луужинтай, өөр дээрээ 512МВ санах ойтой бөгөөд 32GB хүртэлх багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллах гэнэ. Түүнчлэн баттерейг хэмнэх зорилгоор орчны гэрлийн тод бүдгийг мэдэрч, улмаар дэлгэцийн гэрэл тухайн орчинд хамгийн тохиромжтой байдлаар гэрэлтэх ажээ. Харин хэмжээний тухайд 119х59.8х11.5 мм, 130 гр жинтэй юм.

2010 оны 1 сарын 7

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж