Ука “Охидын өдөр”-т саатна

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Ука “Охидын өдөр”-т саатна

Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр “Киви” хамтлагийн Ука маргааш охидтой чин сэтгэлийн яриа өрнүүлж, Хүүхэлдэйн театрт саатах нь ээ. Монгол  Улсын  Хүүхэлдэйн театрын хамт олон “Охидын өдөр” зөвлөмжит тоглолтыг гуравдугаар сарын 8-нд 13.00 цагт хийх юм. “Охидын өдөр”-ийн зочноор Ука уригдаж байгаа бөгөөд өсвөр насны охидуудад сонирхолтой сэдвээр лекц  уншин,  МУХТ-ын жүжигчдтэй хамтарсан уран бүтээлээ толилуулах юм байна.

Хүүхэлдэйн театр өсвөр насны хүүхдүүдэд зориулж ёс суртахуун,  гоо зүйн ач холбогдолтой уран бүтээл хийхээр  төлөвлөсөн бөгөөд  уран бүтээлийнхээ хажуугаар   сонирхолтой ярилцлагатай  тоглолтууд хийхээр “Охидын өдөр” мөн удахгүй тохиох цэргийн баярт зориулан “Хөвгүүдийн өдөр”-ийг тэдэнтэй өнгөрүүлэхээр тоглолтоо товложээ.

Тус театрынхан энэхүү тоглолтоо шилжилтийн насны охид, хөвгүүдэд  зориулж тэдэнтэй санал бодлоо солилцох, учирч буй асуудал, хүсэл мөрөөдөл, ирээдүйд төлөвших  төлөвшлийнх нь талаар  үнэтэй  зөвлөгөө сургамж өгөх зорилготой аж. Тйимдээ ч тэд хүүхдүүдээ уйдаахгүйн үүднээс өөрсдийнх хүндэтгэж хайрлаж явдаг  олны танилууд урлаг, спортын одуудаар сонирхолтой ярилцлага өрнүүлэх, уран бүтээлээс нь сонирхуулахаар  “Охидын өдөр”, “Хөвгүүдийн өдөр” зөвлөмжит тоглолтыг өргөн барих гэж байна. Харин “Охидын өдөр”, “Хөвгүүдийн өдөр”-ийн тасалбар нь 5000 төгрөг юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж