Хүн амины хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гэр бүлийн гурван хүний аминд хүрсэн Б.Эрдэнэбилэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30- нд Баянзүрх дүүргийн шүүхээс цаазын ял оноосон. Б.Эрдэнэбилэгийн 2009 онд үйлдсэн хүний амь хөнөөсөн хэрэгт хамсаатнаар оролцсон гэх Ш.Гантулга анхан шатнаас оноосон 17 жилийн хорих ялыг эсэргүүцэж, нийслэлийн шүүхэд давж заалдсан боловч дээрх хоёрт анхан шатнаас оноосон ялыг хэвээр баталсан юм. Гэвч тэд анхан болон давж заалдах шатнаас оноосон 17 жил хорих, цаазын ялыг тус тус эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд хандсан байна. Тэдний гомдол Дээд шүүхэд ирээд байгаа бөгөөд удахгүй шүүх хурлын тов гарах аж.
С.Отгон