
Д.Зоригт сайдын хэлж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компани хөрвөгч бондыг “IPO-гийн өмнөх” гэсэн тодотголтойгоор гаргах ажээ. IPO-гийн өмнөх хөрвөгч бондыг биржид бүртгэлгүй компаниуд гаргадаг байна. Харин хөрвөгч бондыг хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд худалдаалж болдог ажээ.
Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани IPO-гийн өмнөх хөрвөгч бонд гаргасан тохиолдолд, бонд эзэмшигч талд тодорхой хугацааны дараа зээлдүүлсэн хөрөнгөөс нь хамааруулан өөрийн компанийн хувьцаанаас “тасалж” өгөх үүрэг хүлээх юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компани нь хөрвөгч бонд гэдэг хувьцаанд шилжих эрх бүхий зээлийн хэрэгслийг ашиглаж магадгүй байна.
Б.Төгс